Хөрөнгө Өгөөж ХХК Facebook Youtube Zaluu news Uls.mn Zindaa.mn BreakingNews Монголын Мэдээ Zone.mn Unen.mn Assa.mn Undesten.mn Huvisal.mn Bolod.mn MMnews.mn Karate.mn ebarimt.mn Builder.mn Time.mn Shudarga.mn Emegteichuud.mn Fact.mn Goolingoo.mn Xyyp.mn Barilga.mn GoGo.mn Tusgaar.mn Barimt.mn Garag.mn Khunnu Ord.mn Time.mn Lag.mn Chuham.mn Olloo.mn Paparatsi.mn Ehlel Sonin.mn
MNSOS.org: Гамшгийн эсрэг үндэсний төв нь 2006 оны 12-р сарын 25-ны өдөр 11 аж ахуйн нэгж байгууллага, 28 иргэний санал санаачлагаар гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор хохирлыг бууруулах, сэргээн босгоход иргэд, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн албадын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, гамшиг, осолд нэрвэгдсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад туслах зорилгоор байгуулагдсан, ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг, Монголын байгаль орчины иргэний зөвлөлийн гишүүн төрийн бус байгууллага юм.

ГАМШГИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ

Гамшгийн эсрэг үндэсний төв нь 2006 оны 12-р сарын 25-ны өдөр 11 аж ахуйн нэгж байгууллага, 28 иргэний санал санаачлагаар гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор хохирлыг бууруулах, сэргээн босгоход иргэд, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн албадын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, гамшиг, осолд нэрвэгдсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад туслах зорилгоор байгуулагдсан, ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг, Монголын байгаль орчины иргэний зөвлөлийн гишүүн төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь дараах үйл ажиллагааг явуулж байна. Үүнд:
1. Болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн судалгаа, үнэлгээ, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахад иргэд, олон нийтийн үүсгэл санаачлагын байгууллага, төр, захиргааны нэгжүүдийн хүчин чармайлт, олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах.
2. Аливаа гамшгийн хор хөнөөлийг бууруулах , сэргээн босголтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц эд материал, техник технологийн болон санхүүгийн нөөцийн сан бүрдүүлэх, түүний байнгын бэлэн байдлыг хангах,
3. Гамшиг ослын хор хөнөөлийг бууруулахад чиглэсэн сургалт, судалгаа шинжилгээний ажил, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх,
4. Гамшгаас хамгаалах зориулалт бүхий инженерийн байгууламжуудын бэлэн байдлыг хангах, сэргээн засварлах, шинийг барьж байгуулах,
5. Ижил төстэй чиг үүрэг бүхий олон улсын байгууллагуудтай харилцаа тогтоох, хамтран ажиллах,
6. Байгалийн гамшгийн аюулыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дэд хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэх,
7. Гишүүнчлэлээ өргөжүүлж, орон нутагт салбар нэгжүүдийг байгуулах, гишүүдийн үүсгэл санаачлагыг дэмжих, үйл ажиллагааг нь дүгнэж, урамшуулах тогтолцоо бүрдүүлэх,
8. Монгол орны байгаль, цаг уурын болон аж ахуйн хэв шинжийн онцлогийг олон улсын хэмжээнд танилцуулах, сурталчлах замаар зудыг олон улсын гамшгийн зэрэглэлд хамруулах асуудлыг санаачлан, зохион байгуулах,
9. Байгалийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, экологийн нөхөн сэргээлт хийх талаар олон нийтийн хяналтыг зохион байгуулах, энэ чиглэлд төрийн болон иргэний нийгмийн байгууллага, олон улсын субьектүүдтэй харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах,
10. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гарах шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд санал өгч оролцох, салбар нэгж болон бусад байгууллага иргэдээс санал, хүсэлт хүлээн авч зохих байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх
11. Улс орны эдийн засагт нөлөөлөхүйц томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудад гамшиг, ослын эрсдэлийн урьдчилсан үнэлгээ хийх, найдвартай ажиллагаа хангах цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх,
12. Иргэд олон нийтийн дунд байгалийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх талаар танин мэдэхүйн сургалт, семинар зохион байгуулж, тэдгээрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах.

Дараах хөтөлбөрүүдийг тус төвөөс санаачлан зохион байгуулж, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлсэн.
1. “ЕБС-уудын бага ангийн сурагчдыг урамшуулалтай мод тариулах” хөтөлбөр.Хөтөлбөрийг 2007 оноос эхлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн хүрээлэн буй орчин эрүүлжүүлэх, сурагчдад экологийн мэдлэг олгох, байгалиа хайрлан хамгаалах талаар сэтгэхүйн төлөвшилтэй болгох, хүрээлэн буй орчинтойгоо зөв харьцах дадлыг бий болгох зорилгоор үргэлжлүүлэн хэрэгжүүлж нийт давхардсан тоогоор нийслэлийн 40 сургууль, цэцэрлэгийн бага ангийн, гэр хороололд оршин суудаг 3000 сурагчдыг хөтөлбөрт хамруулж, зуны амралтаараа гэртээ тарьж, арчлан ургуулах үүрэгтэйгээр сурагч бүрт нэг ширхэг саваа хэлбэрт модны тарьцыг тарих зөвлөмжийн хамт хүлээлгэн өгсөн. Нийт 15116 ширхэг саваа модны тарьц болон чацарганы мод тариулсан.
2. ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ял эдлэж буй иргэдэд гамшгийн тухай ойлголтын талаар таниулах болон ажлын байр бий болгох хөтөлбөр.Энэхүү хөтөлбөрийг Монгол оронд тохиолдож буй гамшгийн тухай, түүний төрлүүд, хор уршиг, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, хэрхэн хамгаалах аргуудын тухай ойлголтуудыг өгөх, тэдгээрийн өөрсдийнхөө амьдралд хэвшүүлэх, ял эдлэх хугацаагаа дуусгасны дараа хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүүлэх зорилгоор хэрэгжүүлж ШШГЕГ-ын харъяа хорих 4 ангид нийт ял эдэлж буй 350 иргэдийг хамруулсан.
3. Зэвсэгт хүчний анги, салбарын бие бүрэлдхүүнд гамшгийн тухай ойлголтыг таниулах хөтөлбөр.Хөтөлбөрийг Монгол оронд тохиолдолж буй гамшгийн тухай, түүний төрлүүд, хор уршиг, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, хэрхэн хамгаалах аргуудын тухай ойлголтуудыг өгөх, цаашлаад тэдгээрийг гамшгийн үеийн нөхцөл байдалд ажиллахад болон өөрсдийнхөө амьдралд хэвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж, Улаанбаатар цэргийн хүрээний анги, салбарын удирдах бүрэлдэхүүний нийт 430 албан хаагчдыг хамруулж ажилласан.
4. “Витаминжуулалт” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн захын хорооллын 15 сургуулийн 3500 сурагчдыг 7 хоногийн хугацаад витаминжуулалтанд хамруулсан.
5. Агаарын хэт халалтын үеэр иргэдийг нарын хордлогоо урьдчилан сэргийлэх зорилгоор хөтөлбөрийг хэрэгжүүлж, бага насны болон ахмад настангуудад нийт 6500 ширхэг цэвэр ус тараан олсон.
6. Нийслэлийн ногоон бүсэд гарсан ойн түймрийн үеэр тэнд ажиллаж буй ОБЕГ-ын болон иргэдэд ундны 10000 ширхэг цэвэр усны тусламж, гал унтраах 100 ширхэг цохиур, 150 ширхэг тороосон шүүрний дэмжлэг үзүүлсэн.
7. “Энтервирус-71 халдварын тархалтаас урьдчилан сэргийлж, ариутгах” хөтөлбөрийг хэрэгжүүлж Улаанбаатар хотын бүх чиглэлд үйлчилж буй болон хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэл, төмөр замын суудлын галт тэрэгэнд нийт 10000 ширхэг хлороминжүүлсэн алчуур тараасан.
8. Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “БИОС” нийгэмлэгтэй хамтран ойн түймрээс хамгаалах үндсэн зурвас байгуулах зураг, төслийг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Гамшгийн эсрэг үндэсний төв нь дараахь саналуудыг холбогдох байгууллага, төсөл, хөтөлбөрт оруулж ажилласан.
1. БОАЖЯ, УМХЕГ, ЗТБХБЯ-д барилгын тулгууранд нойтон нас залуу модыг ашиглахыг хорих талаар санал оруулж, энэ асуудлыг УИХ хуульчилж өгсөн.
2. Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулах зорилгоор захын ажиллах хуваарьт өөрчлөлт оруулах саналыг холбогдох байгууллагуудад санал оруулж шийдвэрлүүсэн.
3. Улаанбаатар хотын агаарын бохирдолт, хөрсний гэмтэлийг бууруулах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар НИХТ, НЗД-д санал хүргүүлсэн.
4. “Монгол улсад гамшгийн аюулыг бууруулах менежментийн тогтолцоог боловсронгуй болгох нь” төсөл.
5. Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр.
6. РИО-20 тогтвортой хөгжил олон улсын чуулга уулзалт.

“ГЭҮТ” нь доорх төслүүдийг хэрэгжүүлэх судалгааны ажил явуулж байна. Үүнд:
1. Ойт хээрийн бүсэд түймрээс урьдчилан сэргийлэх дохиоллын системийг ажиллуулах,
2. Мянганы замын дагуу хог цэвэрлэх “Эко хогийн сав” төсөл,
3. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мульти вакцин” төсөл,
4. Улаанбаатар хотын бохирын лагыг эрдэсжүүлэх,
5. Говь, тал, хээрийн бүс нутгийн малын тэжээлийн хангамжийг сайжруулж, цөлжилттэй тэмцэх.
6. “МУ-ын гамшгийн төлөв, олон гамшгийн эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх, прогнозлох динамик загвар”, “Гамшиг судлал” сэтгүүл, “Гамшгийн тухай гарын авлага” ном, богино хэмжээний зохиомжит баримтат кино зэрэг төслүүдийн ажлыг эхлүүлээд байна.

Одоогоор Гамшгийн эсрэг үндэсний төв нь 300 гаруй гишүүн дэмжигчидтэй, Орхон, Булган, Хэнтий, Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймгуудад анхан шатны салбар нэгжүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Гамшгийн эсрэг үндэсний төв БОАЖЯ, ЗТБХБЯ, ОБЕГ, УМХГ, ЦУОШГ, Ус сувгийн удирдах газар, МУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, Иргэдийн хурал болон тэдгээрийн харьяа газрууд, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийттэй хамтран ажиллаж байна.
Тус төв нь БНПУ, БНТУ, БНСУ-аас Монгол улсад суугаа оны бөгөөд Бүрэн Эрхэт элчин сайдуудтай уулзаж, манай орны гамшгийн төлөв байдлын тухай харилцан санал солилцлоо.
Мөн ОУ-ын Найрамдал зуслан дээр улсын бүх зуслангуудын удирдлагуудын семинарт гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2 өдрийн сургалт явуулж байсан.
2010 онд зүүн 3 аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ажилд тус төв нь хараат бус бие даасан шинжээчээр оролцсон.


ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦААШДЫН ЗОРИЛТ
Тус төвөөс 2012 оны үйл ажиллагаандаа дараах зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллана. Үүнд:
7. Эрхэм зорилгодоо нийцсэн үйл ажиллагааныхаа үндсэн зорилтуудыг хэрэгжүүлнэ.
8. Гишүүнчлэлээ өргөжүүлж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн 35 хувьд буюу ялангуяа гамшгийн эрсдэл ихтэй бүс нутагт салбар нэгжээ байгуулан үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэж ажиллана.
9. Хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд болон шинээр төсөл, хөтөлбөрүүдийг орон нутгийг хамруулан өргөн хүрээнд хэрэгжүүлнэ.
10. Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үйл ажиллагаанд иргэд, ААН, байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэн зохион байгуулж, баг бүрдүүлэн бүртгэлтэй болгож, зарлан мэдээлэх журмыг тогтооно.
11. Мэргэжлийн албадтай харилцан зөвшилцөж байгуулсан санамж бичигт дурьдсан заалтуудын хүрээнд хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцон, судалгааны ажил явуулах.
12. Гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиглэл баримтлан, олон улсын болон гадаад орны холбогдох чиг үүрэг бүхий байгууллагуудтай харилцаа тогтоон, хамтран ажиллана.
13. Ой, хээрийн түмрийг унтраах багаж хэрэгслийн нөөцийг нэмэх, нэмэх боломжийг бий болгоно.
14. Байнгын үйл ажиллагаанд шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслийг бүрдүүлнэ.
15. Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохиомжит баримтат болон хүүхэлдэйн кинонуудыг бүтээн, олон нийтэд хүргэнэ.

Хаяг: Улаанбаатар хот
Цахим хаяг:
Шуудангийн хайрцаг
Peace Avenue
Bayangol District, 1 khoroo
Solongoline building, Suite 207
Ulaanbaatar, Mongolia

Tel: + 976 70118896
Fax: + 976 70118896
E-mail: admin@mnsos.org
mnsos2006@gmail.com
mnsos2006@yahoo.com
Web site: http://www.mnsos.org
ГАМШГИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ