Хөрөнгө Өгөөж ХХК Facebook Youtube Zaluu news Uls.mn Zindaa.mn BreakingNews Монголын Мэдээ Zone.mn Unen.mn Assa.mn Undesten.mn Huvisal.mn Bolod.mn MMnews.mn Karate.mn ebarimt.mn Builder.mn Time.mn Shudarga.mn Emegteichuud.mn Fact.mn Goolingoo.mn Xyyp.mn Barilga.mn GoGo.mn Tusgaar.mn Barimt.mn Garag.mn Khunnu Ord.mn Time.mn Lag.mn Chuham.mn Olloo.mn Paparatsi.mn Ehlel Sonin.mn
MNSOS.org: Гамшгийн эсрэг үндэсний төв нь 2006 оны 12-р сарын 25-ны өдөр 11 аж ахуйн нэгж байгууллага, 28 иргэний санал санаачлагаар гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор хохирлыг бууруулах, сэргээн босгоход иргэд, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн албадын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, гамшиг, осолд нэрвэгдсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад туслах зорилгоор байгуулагдсан, ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг, Монголын байгаль орчины иргэний зөвлөлийн гишүүн төрийн бус байгууллага юм.

Соёл уламжлалаа хадгалж ирсэн уугуул иргэд

Ангилал: Мэдээ мэдээлэл / Таны мэдлэгт | Огноо: 18-03-2018, 19:51 | Уншсан: 370

Соёл уламжлалаа хадгалж ирсэн уугуул иргэд

Бидний соёл иргэншил технологийн хурдацтай өсөлт дэвшлийг шаардаж байгаа ч гэсэн одоог хүртэл өөрсдийн амьдарч ирснээр амьдардаг овог аймгууд байдаг юм. Ихэвчлэн алс газар байрлалтай, дэлхийн тусгаарлагдсан бүс нутгуудаар амьдардаг хүмүүс өөрсдийн хэл соёл, ёс заншил, уламжлалыг хадгалж ирснээрээ сонирхолтой байдаг.

Та бүхэн магадгүй Австралийн уугуул иргэд, Хойд Америкд байдаг Америкын уугуул олон овог аймгуудыг сонссон байх. Тэгвэл та бүхний мэдлэгийг өргөжүүлэх үүднээс бид өөрсдийн ёс заншлаа хадгалж үлдсэн дэлхийн хамгийн сонирхолтой уугуул иргэдийн тухай танилцуулъя.

Намиб, Ангол- Химба
Соёл уламжлалаа хадгалж ирсэн уугуул иргэд

Тооцоолсноор 50,000 орчим хүн амтай, хагас нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг. Биеэ улаан болон улбар шар өнгийн оогоор буддаг. Энэ нь усны хомсдол болон шумууланд хазуулахаас сэргийлж байгаа үйлдэл юм. Өөр нэг шалтгаан нь улаан өнгө нь дэлхий дээрх хамгийн баялаг өнгө гэж үздэг бөгөөд энэ нь цус ба амьдралын мөн чанар гэж тэд бэлгэддэг байна. Үүнээс гадна тэд сонирхолтой зан заншил болон үсний засалттай.

Монгол-Казак
Соёл уламжлалаа хадгалж ирсэн уугуул иргэд

Гэрэл зурагчин Jimmy Nelson дэлхийгээр тойрон аялж олон өөр соёл иргэншилтэй уугуул овог аймгуудын зургийг дарсан юм. Дээрх зураг бол үүний хамгийн төгс жишээ юм. Хагас нүүдэлчин, гол төлөв төв-Азийн хойд хэсгийн орнууд /Казакстан, Хятад, Узбъекстан, Орос, Монгол/ тэдний эртний урлаг, соёл уламжлал, ур чадварыг мэднэ. Хамгийн мэдэгдэхүйц тэдний соёл бол өөрсдийн сургасан бүргэдээр ан хийх, морио уналга, ачилга гэх мэт бүхий л зүйлд хэрэглэдэг байна. Тэд тэнгэр болон байгалийн ер бусын хүчийг шүтдэг байна.

Аргентин, Уругай-Гаучьо
Соёл уламжлалаа хадгалж ирсэн уугуул иргэд

Гаучьо нар бол Аргентины соёл, ардын аман зохиол, уран зохиолын салшгүй нэг хэсэг юм. Тэд бараг л зэрлэг барууны ковбойчуудтай ижилхэн. Тэд хээр талд 1700-аад оноос өмнө оршин суурьшсан байдаг бөгөөд 17, 18-р зууны үед маш их алдартай байжээ. Тэд өнөөдрийг хүртэл яг өөрсдийн хэвээр байна.

    Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNSOS.org хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 85152767


1. Ёс бус үг хэллэгээр бусдыг гутаах, доромжлох тохиолдолд устгагдана!
2. Үндэслэлгүй зүйлээр илүүрхэн бусдыг өдөөн татах тохиолдолд устгагдана!

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлийг автоматаар устгах тул хараалын ёс бус үгийг ашиглахгүй байхыг хүсье..